Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр эхэлсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнгөрсөн хугацаанд Монгол Улс уул уурхайн баялгаа яаж ашиглах тухай учраа олохгүй явсаар ирлээ. Төрөөс зээл тэглэлээ, хувьцаа нэртэй цаас тарааж үзлээ. Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намаас байгалийн баялгийн тухай хууль өргөн барьсан. УИХ-аар хэлэлцэгдээд явах байх.
Өнгөрсөн хугацаанд жижиг таван толгой буюу орон нутгийн өмчит Таван Толгой ХК-ийн хувьцаа 14 мянга дахин өсжээ. Ингээд бодохоор хувьцааг хэрхэн өгөөжтэй болгох вэ, тодорхой тоо баримттай хэлж өгөөж гэж УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс асууя.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн нүүрсний сонсголыг ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна. 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр миний бие болон 25 гишүүн нэгдэж УИХ-ын дарга Г.Занданшатарт нүүрсний сонсгол зохион байгуулах тогтоолын төсөл өргөн барьж байсан. Намайг гурвантаа сонгосон Өмнөговьд 15 уурхай байдаг. Энэ бүх уурхайнууд Монголын эдийн засгийг авч явдаг. Саяхан улсын төсөв баталсан. Өмнөговь аймагт хамгийн бага буюу 33 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өмнөговь чууд хэзээ ч бага төсөв баталлаа гэж гоншгонож байгаагүй.
Өмнө нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр үнэгүй байсан.
Нүүрсний сонсголын хянан шалгах түр хорооны гишүүдийн ажлыг хүндэлж байна. Гэхдээ зарим мэдээлэл худал, гүтгэлгийн шинж чанартай байгааг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр энэ сонсголыг монголын ард түмэн үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд хандаж хэлэхэд, олборлолтын асуудал байна.
Би компани удирдаж, мөнгө төгрөг өсгөж явсны хувьд зардлыг багасгах ёстой. Өмнөговь чууд надтай холбогдсон. Намайг гишүүний хувьд өмнөговийнхонтой уулзуулахгүй байгаа ч би холбогддог. Шалгаж болно гэхдээ дараагийн алхмаа зөв бодож байж шалгах хэрэгтэй. Намайг Ёлын домог, Энгүүн Мойл гэх олон компанитай хамааралтай гэж бичсэн байна. Энэ бол гүтгэлэг шүү. Олон нийтийн дунд ор үндэсгүй гүтгэлэг хийж байгааг шинжээчид анхаараарай.
One thought on “Ажнай Бат-Эрдэнэ “Намайг нүүрсний олон компанитай хамаатуулан ор үндэсгүй гүтгэж байна””
Leave a Reply Cancel reply
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...

эзэнгүй бодлогогүй төрийн самрагчин эмгэнэл Таван толгой ХК
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн ганцхан заалтаар амь нь гогодон, тэжээгдэж, бүр 2005 оноос эхтэй, улс төр лүү бөгсөө чихэн орон нутгийн 51%, өөрийн 25%-тай монополь тогтоож орон нутгийн нэртэй улсын хөрөнгөөр 1966 онд ашиглалт нь тогтоогдоод, уже хятадууд өөрсдийн тоног төхөөрөмжөө авчхаад ухаад худалдаж аваад эхэлсэн хувьцаат компанийг АЖнай хочит Хуушааны 1хэн хүү Д.Бат-Эрдэнэ 25 он хүртэл цөлмөж суухад монголын төр сэрсэнгүй. сэрэхдээ хуулиын төслөө гаргаад ирнэ, тэр нв гацна, учир нь ажнай төсөл санаачлагчдын карманд авлига шааж, хуулийн төсөл нь шантаажчин улс төрч нэртэй самрагчны хоол болно! энэ хулгайчид байгалийн бэлэн баялаг бус оймсоо зарж тархи сарвуугаа хөдөлгөж баяж! үүнийгээ тэд их гоёор ярьж тархи угаана, ордыг өөрсдөө хөрөнгө гаргаж нээсэн мэт, хятадуудыг хөөсөн мэт… үгүй шүү одоо ч эп хятадын далд хөрөнгө оруулалтааар уурхайг ямар ч зардалгүй гударч байгаа! байгалийн баялгийн онцлог нь энэ юм. сэрсэрсэр бодбод бод таны хүүхдийн хоол! хэдэн арван жил ашиглалт хийхдээ Таван толгой ХК ашиглалтын ямар ч тоног төхөөрөмжгүй баыгааг л ойлгочих!