Цасан шуурганд найман малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол өнгөрсөн амралтын өдрүүдэд гарлаа. Хүйтний эрч эрс чангарахтай зэрэгцэн иргэдээс онцгой байдлын газарт цасанд боогдсон, төөрч сураггүй болсон гэх дуудлага мэдээлэл тасраагүй байна. Эрлийн багийнхан сураггүй болсон найман хүний цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 17 настай хүү ээж дүү хоёроо шуурганд алдав. Энэ золгүй явдал энэ сарын 4-ны өдөр гарчээ. Онцгой байдлын ерөнхий газарт энэ сарын 4-ны өдрийн 22:38 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат иргэн С нь хоёр хүүхдийнхээ хамт явганаар мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлага бүртгэгдсэн байна. Харамсалтай нь, эрлийн багийнхан ээж хүү хоёрын /45 настай эмэгтэй, 12 настай эрэгтэй/ цогцсыг маргааш /2023.11.05/ өдрийн 13:07 цагт гэрээс нь урд зүгт олж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Харин 17 настай эрэгтэй Г нь малчин С-ийн гэрт эсэн мэнд очсон байсныг олжээ.
Мөн шуурганд амь насаа алдсан иргэдийн талаар Онцгой байдлын газрын мэдээлснийг тоймлон хүргэе.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт энэ сарын 4-ны өдрийн 20:00 цагт гэртээ харихаар мориор явсан 43 настай эрэгтэй сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага маргааш өдрийн 14:51 цагт аймгийн онцгой байдлын газарт бүртгэгджээ. Гэвч эрлийн багийнхан талийгаачийн цогцсыг Бараан хадны дэл гэх газарт сумын төвөөс 13 километрын зайнаас олжээ.
Төв аймаг, Эрдэнэсант сум. Угалзат багийн Уртын гол гэх газарт тус сумын харьяат иргэн 35 настай эмэгтэй А нь малаа явганаар хурааж яваад амь насаа алджээ. Талийгаач энэ сарын 4-ны өдрийн 19:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон байна. Ар гэрийн хоёр морьтой иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж маргааш өдрийн 09:00 цагт тус багийн Уртын гол гэх газарт гэрээс нь урд зүгт 500 метрийн зайнаас цогцсыг олжээ.
Төв аймаг, Эрдэнэсант сумын нутаг. Баргилт багийн “Эрээн-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 302 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 11.04-ний өдрийн 20:00 цагийн орчимд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.05-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд, ар гэрийн 8 хүнтэй хамтран иргэн Б/42 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.05-ны өдрийн 06:00 цагт тус багийн “Эрээн-Ухаа” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 200 метр/-аас цогцсыг олсон.
Төв аймаг, Лүн сумын нутаг. Өгөөмөр багийн “Аргалын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ Тус сумын харьяат малчин Г нь 11.04-ний өдрийн 20:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 11.06-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Саахалт айлын малчин Д мориор мал хариулж яваад малчин Г/47 настай, эмэгтэй/ “Бор толгой” гэдэг газар /гэрээс нь урд зүгт 2 км/-аас цогцсыг олсон.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
