Боловсролын зээлийн сангийн талаар үнэн мэдээллийг хүргэж улс төрчдийн эсрэг шүгэл үлээсэн О.Сийлэгмаад Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ажлын санал тавьсан ч татгалзжээ.
Энэ талаар тэрээр “Сайд дуудаж уулзсан нь үнэн. Зөвлөх болон өөр бусад хүмүүсийн хамт уулзсан бөгөөд уучлалт гуйсан. Гэхдээ би намайг яаж гүтгэсэн яг тэр аргаараа залруулга, уучлалт гуйхыг хүссэн. Ажилдаа орохоос татгалзаж байна. Өмнө нь шүүхийн эвлэрлээр ажилдаа очоод ажиллахад хэцүү, дарамт шахалттай байсан. Тэр хүмүүс намайг дахиад хоёр сарын дараа хавчаад л чөлөөлөх магадлалтай” гэжээ.

Мөн Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түүнээс уучлал гуйжээ. Түүнийг Боловсролын зээлийн сангийн компьютер дээрх 2,000 гаруй хүүхдийн мэдээллийг иргэн О.Сийлэгмаа хард диск дээр хуулж аваад устгасан зэргээр гүтгэсэндээ уучлал гуйсан байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...