Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Аймгийн төвийн хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл, Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар Говь-Алтай аймгийн Алтай хотод хог хаягдлыг нягтруулах төв, хатуу хог хаягдлыг хүлээн авах цэг, хог хаягдлын Ландфилийн талбайг хийж гүйцэтгэн өнөөдөр /2022.10.14/ ашиглалтад оруулан үйл ажиллагааг эхлүүлж байна.
Төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг цаашид аймгийн “Алтай тохижилт” ОНӨАҮҮГ хүлээн авч үйл ажиллагааг хариуцах юм.
Хуванцар сав, гялгар уут, хаягдал цаасыг дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргах жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр Алтай хотын 2 иргэн, 1 аж ахуйн нэгжид 60 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Цаашид төслөөр өөрөө ачигч машин 1ш нийлүүлэгдэхээр хүлээгдэж байна.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга Д.Баярсайхан, Төслийн зохицуулагч н.Батзаяа болон аймгийн ГХБХБГ, “Алтай тохижилт” ОНӨАҮҮГ, Есөнзүйл сум, Алтай хотын ЗДТГ-ын удирдлага, ажилтан албан хаагчид оролцлоо.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
