Хан-Уул дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид дүүрэгт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажилтай танилцан дүүргийн удирдлагуудтай санал солилцлоо.
Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний тухайд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 арга хэмжээ, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 49 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Тухайлбал дүүргийн хүн амын төвлөрөл ихтэй бүс буюу 4,15,16 дугаар хороонд дүүргийн төсвийн хөрөнгөөр гурван цэцэрлэг, дөрвөн хороонд жишиг өрхийн эрүүл мэндийн цогцолбор, ахмадууд амарч сувилуулах ахмадын сувилал болон 16 байршилд хүүхэд, залуучуудад зориулсан тоглоомын талбай, 420 ширхэг гэрэлтүүлэг, 340 ширхэг камержуулалтыг суурилуулж, хог тээврийн 45 автомашиныг дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдсэн. Мөн осол, аваар ихээр бүртгэгддэг Яармагийн автозамд нүхэн гарцын бүтээн байгуулалт, зам засвар, тохижилтын бусад ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэлээ.

Мөн хүн амын төвлөрөл, барилгажилт эрс нэмэгдэж байгаагаас үүдэн дүүрэгт автозамын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж бусад тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаарх мэдээллийг төлөөлөгчдөд уламжлан тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэхээр хэлэлцлээ. 
Үүний дараа төлөөлөгчид болон холбогдох албаныхан өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалтуудын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Тухайлбал 19 дүгээр хорооны хотхон дунд автозамын түгжрэл үүсдэг хэсэгт ажиллаж, шийдлийг хэлэлцлээ. Нэн тэргүүнд гол замыг өргөтгөхөөс илүүтэй түгжрэл үүсэх гол шалтгаан болсон хашаа, хайсыг буулгаж, замын хөдөлгөөнийг нээлттэй болгож түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах, 10 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй дээвэр нь нурж оршин суугчдад амьдрах нөхцөлгүй болсон 34,35 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулах зэрэг бусад тулгамдсан асуудлуудын нөхцөл байдалтай танилцан цаашид хэрхэн шийдэрлэх талаар санал солилцлоо.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...