“Монгол Улсын Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим засаглал”-ыг бий болгох зорилт дэвшүүлсэн. Тус зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн 12 хороонд иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос түргэн шуурхай хүргэх КИОСК буюу ГЭРЭГЭ төлбөр тооцооны машиныг байршуулаад байна. Иргэд харьяа хорооноосоо дараах төрийн үйлчилгээ банкны картаа ашиглан өөрийн төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг авах бүрэн боломжтой КИОСК машиныг өнөөдрийн байдлаар дүүргийн 2, 4, 8, 9, 11, 13, 14, 15, 16, 17, 19, 21 хороодын байранд байршууллаа. Цаашид дүүргийн 25 хороо, банк, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад КИОСК машин суурилуулж, иргэд хаана ч төрийн болон бусад үйлчилгээг газар дээрээс нь авах нөхцөлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Гэрэгэ буюу киоск машинаас дараах 4 чиглэлээр төлбөр төлж баримт гарган авах боломжтой. Тухайлбал иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг УЛСЫН БҮРТГЭЛ, АЖ АХУЙН НЭГЖ, ЭД ХӨРӨНГӨ зэрэг төрлийн үйлчилгээг заавал дүүрэг рүү очилгүйгээр хорооныхоо байрнаас авах боломжтой болсон. Мөн машины торгуул, тэмдэгтийн хураамж зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 600 гаруй нэр төрийн үйлчилгээг богино хугацаанд, чирэгдэлгүйгээр авах боломжтой боллоо.
Үүнд:
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: Улсын бүртгэ, Гадаад харилцааны яам, Шүүх, Оюуны өмчийн үйлчилгээ, Газрын хураамж, Монголын хөрөнгийн бирж.
ҮҮРЭН ХОЛБОО: Мобиком, Жи-мобайл, Скайтел, Юнител.
АВТО ТЭЭВЭР: Автобусны билет, Авто машины татвар, Торгууль, Жолоочийн даатгал, Мэргэшсэн жолооч, Бүтэн оношлогоо, Хэсэгчилсэн оношлогоо, Авто тээврийн шилжилт, Гаалийн машины лавлагаа.
БУСАД : Шуурхай зар, Улаанбаатар Смарт Карт зэрэг багтана.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
