Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сүүлийн хоёр жил завсарлаад байсан Цэрэг-спортын “Дөл” тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт нийслэлийн дүүргүүдэд үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Батлан хамгаалахын сайдын нэрэмжит тус тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцдог.

Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 15-24-ний өдрүүдэд дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабууд, Хилийн цэргийн 0164, Зэвсэгт хүчний 013, 084 дүгээр анги, Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа. Тэмцээнд ерөнхий боловсролын 58 сургуулийн 700 гаруй хүүхэд хамрагдсанаас нийслэлийн 3, 24, 38, 124 дүгээр сургуулийн баг, тамирчид дүүргээсээ шалгарч, 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болов.

Харин Багануур, Багахангай, Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүргийн хоёрдугаар шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 27-29-нд өдрүүдэд Зэвсэгт хүчний анги салбар болон Хилийн цэргийн ангиудыг түшиглэн явагдана. Тус тэмцээн нь хүүхэд, залууст эх оронч, үндэсний үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зэрэг давуу талтай юм.



НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...