Улаанбаатар хотын автомашины түгжрэл, зах, худалдааны төвүүдийн төвлөрлийг сааруулахад чухал нөлөө үзүүлэх “Хайрхан нэгдсэн худалдааны төв”-ийг “Нью Фоос”, “Амэ Интернэшнл ХХК хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд өөрийн 28 га талбайд хэрэгжүүлэхээр болсон. Тус бүтээн байгуулалтыг нийслэлээс бодлогын түвшинд дэмжин ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтыг аж ахуйн нэгжүүд гаргаж буй юм. Тэгвэл тус худалдааны төвийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Сонгинохайрхан уулын бэлд олон улсын түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоотойгоор “Хайрхан нэгдсэн худалдааны төв” олон улсын стандартад нийцсэн зах, худалдааны төвийг барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж буй хувийн хэвшлийн удирдлагууд, үндэсний компаниудад талархал илэрхийлье. Судалгаанаас үзэхэд зах, худалдааны төвийн чиглэлд түгжрэл, бөөгнөрөл их хэмжээгээр үүсдэг. Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэд “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Өгөөмөр” болон “Дүнжингарав” захуудаар үйлчлүүлж, ачаалал эрс нэмэгддэг. Зах худалдааны төвүүдийг үе шаттайгаар хотын төвөөс гаргах ажил эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Хотын төвд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх ёстой. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн дагуул хотын бүтээн байгуулалтад олон улсын стандартад нийцсэн зах, худалдааны төвүүд, тээвэр ложистикийн төвүүдийг байгуулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Энэ тал дээр Хотын даргын зүгээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатартай уялдаа холбоо хангаж ажиллах, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүдтэй хамтарч ажиллаж байна. Дагуул хотыг олон улсын стандартад нийцсэн, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах томоохон ахиц гаргах шийдэл гэж харж байна хэмээн өгүүллээ.

“Нью фоос” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаатар “Тус худалдааны төвийг 2023 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх хавраас барилга байгууламжийн бүтээн байгуулалт эхэлнэ. Худалдааны төвд өргөн хэрэглээний болон гэр ахуйн худалдааны төв А, Б блокт байрлана. Барилгын материал, авто сэлбэг, том хэмжээний агуулах худалдааны төлөвлөлтийг мөн хийсэн. Түүнчлэн 620 ажлын байр шинээр бий болох давуу талтай. Худалдааны төв ашиглалтад орсноор баруун болон урд зүгийн 16 аймаг, 256 сумын иргэд үйлчлүүлнэ гэж тооцож байгаа. Ингэснээр түгжрэл бууруулах, төвлөрлийг сааруулахад сайн нөлөө үзүүлэх юм. Нийт 28 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа” гэлээ.

Улаанбаатар хотод автомашины сэлбэг худалдаа, засвар үйлчилгээний “Да хүрээ”, “Өгөөмөр”, барилгын материалын “Зуун айл”, өргөн хэрэглээний барааны “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” төвүүд нь хотын зүүн хэсэгт төвлөрсөн байдаг. Тус худалдааны төвүүдэд нийслэлийн иргэдээс гадна баруун 16 аймаг, 260 сумын иргэд ирж үйлчлүүлж, ачаалал үүсгэдэг байна. “Хайрхан нэгдсэн худалдааны төв” ашиглалтад орсноор тус зах, худалдааны төвүүдийн ачаалал буурч, орчмын авто замын түгжрэлд өндөр нөлөө үзүүлэх боломжтой нь судалгаагаар тогтоогджээ.

More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
”Чингис хаан” нисэх онгоцны буудлын замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
''Чингис хаан'' нисэх онгоцны буудлаас хот руу ирэх замд зам тээврийн осол гарч, тодорхойгүй хугацаагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Өнөөдөр цасан...
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд орж ирсэн орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй
Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин...