Нийслэл Улаанбаатар хотын үндэс суурь болсон Нийслэл хүрээг Монгол Улс сэргэн мандсан даруйд буюу тодруулбал 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хаан зарлиг буулгаж, нийслэл хот болгон зарлан тунхагласны 110 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн байдал хуульчлагдсан баталгаажсаны түүхт ойг тохиолдуулан НЗДТГ, Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэн гаргаж, Монголын Үндэсний музейн байранд өнөөдөр нээлтээ хийлээ.

1639 оноос хойш монголчуудын оюун санааны төв болон хөгжиж ирсэн Их Хүрээг Монгол Улсын нийслэл хот болгон, 110 жилийн өмнө буюу 1912 онд Нийслэл хүрээ хэмээн нэрийдсэн бол 1924 оны сүүлчээр хуралдсан Улсын анхдугаар Их хурлаас Нийслэл хүрээг Монгол Улсын нийслэл хот болохыг дахин баталж, нэрийг нь Улаанбаатар хэмээн өөрчилсөн байдаг.

Нийслэл хүрээг Монгол Улсын нийслэлээр тунхагласны 110 жилийн ойг тохиолдуулан архивын баримт, эд өлөг, гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаад зогсохгүй “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг нийтийн хүртээл болгож буй юм. Монгол Улсын нийслэлийн түүхийг олон нийтэд сурталчлан таниулж, нийслэлийн иргэдийн үнэт зүйл, бахархлыг бэхжүүлэх, цаашлаад монголчуудын үндэсний ижилслийг бүтээхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж буй үзэсгэлэнг танхимаар үзэхийн сацуу цахимаар танилцах боломжтойгоороо онцлог юм. Үзэсгэлэн гаргаж, нэвтрүүлэг бүтээхэд Архивын Ерөнхий газар, МУИС, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сан, Богд хааны ордон музей, Норвегийн Хаант Улсын Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музей болон хувь цуглуулагчид зэрэг гадаад, дотоодын байгууллага, хамт олон, сайхан сэтгэлт хүмүүс дэмжин тусалж, хамтран ажиллажээ.

“Нийслэл Хүрээ 110” архивын баримт, эд өлөг, гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлэг өнөөдрөөс эхлэн үндэсний хэмжээний өргөн нэвтрүүлгийн сувгууд, цахим сүлжээгээр үзэгчдэд хүрэх юм.




НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...