Эрдэнэт үйлдвэр цагаан тоос дарах ажлыг жилийн дөрвөн улиралд тасралтгүй үргэлжлүүлж байна. Энэ өвөл цас бага унах, олон жилийн дунджаас дулаан байх урьдчилсан төлөвтэй байгаа тул цагаан тоос дарах ажлыг уртасгасан цагаар гүйцэтгэж байна, гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн инженер Н.Наранчимэг ярилаа.
Хаягдлын аж ахуй 2000 гаруй га талбайг эзэлдэг. Үүний 1000 гаруй га нь хуурай бөгөөд 200 орчим га талбай нь цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс юм. Өөрөөр хэлбэл хуурай талбайн 80 хувийг бодисоор бүрэн дарж чаджээ. Гэсэн ч Хаягдлын аж ахуй хаагдаагүй, үйлдвэрлэл үргэлжилж байгаа цагт дараа жил хуурай талбай дахин бий болдог онцлогтой. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас үүсэх тоосжилтыг бууруулахын тулд зам талбайг услах, хөрсөөр хучих, салхины чиглэл өөрчлөх, ногоон зурвас үүсгэн модод тарьж суулгах, тусгай бодис ашиглан гадаргууг бэхжүүлэх зэрэг арга хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд цагаан тоос дэгддэг талбайг флокулянттай булингаар хучих, полимер бодисоор дарах зэрэг хэд хэдэн арга хослуулан хэрэглэж, зориулалтын техник ашиглаж байна. Энэ жил шинэ полимер бодис авсан нь өвлийн улиралд илүү үр дүнгээ өгч байгааг мэргэжилтнүүд онцолсон. Одоогоор шинэ полимер бодисоор 400 га талбайг хучжээ.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...