Сүүлийн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл-бүтээн байгуулалтад болон насжилт өндөр технологийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, зардал бууруулах чиглэлд эрчимтэй хөрөнгө оруулалт хийж үр дүнд хүрсээр байна. Тухайлбал, цэвэр ус дамжуулах 3-р шугам барих, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн 4-р шугамын бүтээн байгуулалт, хам баяжуулалтын 5-р секцийн өргөтгөл шинэчлэл бүрэн дуусаж, Улсын комисс хүлээж аван ажиллаж байна. Одоо Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих, Баяжуулах үйлдвэрийн хаягдал өтгөрүүлэх технологи, Химийн төв лаборатори, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэлийн төсөл үе шаттай, амжилттай хэрэгжиж байна. Эрдэнэт үйлдвэр ийнхүү өргөтгөл шинэчлэл хийснээр хүдэр олборлолтын өртгийг 20 хүртэл хувиар, хүдэр боловсруулалтын өртгийг 10 хүртэл хувиар бууруулах юм. Түүнчлэн, 2024 он гэхэд жилийн нийт зардлаа 40 сая ам.доллароор бууруулахаар тооцон төлөвлөж байна.
2017 онд үйлдвэрлэлийн нийт тоног төхөөрөмжийн 78 хувь нь насжилт өндөр, элэгдсэн, шинэчлэх шаардлагатай байсныг 50 хувь хүртэл бууруулж, найдварт ажиллагааны коэффициентыг өсгөж чаджээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...