Франц улсын АФНОР группийн олон улсын аудиторууд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэрэгжиж буй “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” багц стандартын хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, шалгалтаар үл тохирол илрээгүйг онцлон, дүгнэлтийг танилцууллаа. Олон улсын Тэргүүлэх аудитор А.Оленков Эрдэнэт үйлдвэрээс 32 давуу тал олж харснаа олзуурхаж, сүүлийн гурван жилийн хугацаанд “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” олон улсын багц стандартыг хэрэгжүүлэхийн төлөө уурхайчин хамт олны гүйцэтгэсэн ажлыг дундаж түвшнээс хэдийн давсан хэмээн үнэллээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн стандартын баталгаажуулалтын анхны шалгалтаа 70 оноотой амжилттай хамгаалав.
Олон улсын аудиторууд үндсэн болон нийгмийн цехүүдийн үйл ажиллагаанд нотлох баримтын шалгалт хийж, үйлдвэрийн дүүрэгт ажиллаж буй уурхайчидтай уулзалт ярилцлага хийх хэлбэрээр аудит хийсэн юм. Дэлхийн жишиг, Монголын бахархалт үйлдвэр байх эрхэм зорилго, алсын хараа энэ үйлдвэрийн нэгэн давуу тал гэдгийг аудиторууд дүнгийн хурлын үеэр онцолсон. Мөн мэргэжилтэй боловсон хүчин, ажиллах орчин нөхцөл, хангалтын нөөц сайтай, нийгмийн тусламж, дэмжлэг, хөнгөлөлт хүртээмжтэй зэрэг нь мөн давуу тал болж байгаа хэмээн дүгнэсэн юм.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй...
