Энэ сарын 22-нд Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүд, технологичид, математикчдын нэгдсэн VII чуулган Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Соёл, урлагийн цогцолборт болно. Уг чуулган “Тогтвортой хөгжил эмэгтэйчүүдийн оролцоо”сэдвийн дор явагдах юм. Чуулганд оролцогчид нийгэм, эдийн засаг, байгаль орчны сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ. Энэ талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч, доктор Ж.Жавзмаагаас тодруулахад, “Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүд, технологичид, математикчдын нэгдсэн байгууллага нь 2012 онд анх үүсэн байгуулагдсан түүхтэй. Дэлхийн болон Азийн эмэгтэй эрдэмтдийн салбар байгууллага. Монголын эмэгтэй эрдэмтэд, инженерүүд, технологичид, математикчдын нэгдсэн байгууллага гэсэн нэр томьёогоор явдаг. 2014 онд Эрдэнэтэд салбараа нээсэн. Энэ байгууллага олон салбарын оюунлаг эмэгтэй, шинжлэх ухааны эрдэмтдийг хамруулсан байгууллага юм. Одоо залуу эмэгтэй эрдэмтдээр хүрээгээ тэлж байна. Мөн залуу эмэгтэй эрдэмтдийн бүтээлээ туурвих, судалгааны ажилд туслах зорилт тавин ажилладаг. Ази номхон далайн орнуудад залуу судлаач, эрдэмтдийн илтгэлийг хэлэлцүүлэх, гадаадад сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдсэн ажлууд бий. Тус байгууллагад нэртэй эрдэмтэн доктороос гадна залуу судлаачид багтан ажилладгаараа онцлог.
Дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд НҮБ-ын бага хурал дээр тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх саналыг анх дэвшүүлэн тавьсан. Иймээс энэ удаагийн чуулган “Тогтвортой хөгжил эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвтэй. Чуулганд оролцогчид шинжлэх ухаан технологийн салбарт удирдах эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, залууст ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, шагнал, урамшууллын талаар авч хэлэлцэн санал бодлоо солилцож шийдвэр гаргана. Ирэх жил Ази номхон далайн орны эмэгтэй эрдэмтэд, инженер, технологич, математикчдын олон улсын чуулган Монгол улсад болно. 2023 оны том чуулганы өмнө Эрдэнэтэд ийм үйл ажиллагаа зохион байгуулах болсон нь нэр төрийн хэрэг. Дэлхийн олон улсын эмэгтэй эрдэмтдийн ерөнхийлөгчийн сонгууль 2021 онд болсон. Энэ сонгуульд ялалт байгуулж ерөнхийлөгчөөр сонгогдсон Солонгосын эрдэмтэн цахимаар мэндчилгээ дэвшүүлнэ. Эрдэнэт үйлдвэрээс нэг төлөөлөгч зочин илтгэл тавина. Аймаг, үйлдвэрийн удирдлагуудын мэндчилгээг зочид, төлөөлөгчдөд хүргэнэ. УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ази номхон далайн орны эмэгтэй эрдэмтдийн дэд ерөнхийлөгч доктор П.Ариунболор, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн залуу судлаач, доктор Ц.Болор, Монгол Германы хамтарсан Ашигт малтмалын их сургуулийн багш, докторант С.Энхжаргал нар “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”, “МЭЭИТМ-ийн одоо ба ирээдүй”, “Хог, ургамлын химийн найрлага, биологийн идэвхийн судалгаа”, “Монгол орны гангийн судалгаа” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ” гэв.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй...
