Оны эхний есөн сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цехийн хамт олон төлөвлөгөөгөө 107.5 хувьтай биелүүлж, 26 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэн амжилттай ажиллаж байна. Энэ онд хийгдэх нийгмийн цехүүдийн барилгын засвар, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 90 хувьтай, үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн хөрөнгө оруулалт, урсгал засвар 75 хувийн гүйцэтгэлтэй явна. Бүтээн байгуулалтын томоохон ажлаас дурдвал, “Строй инвест” компаниас Эрдэнэт үйлдвэрт шилжиж ирсэн Ерөнхий захиргааны III байрны их засварыг бүрэн дуусгаж хүлээлгэн өглөө. Бөхийн өргөө буюу Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын барилгын ажил одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй, гадна тохижилт, пасадны ажил хийгдэж байна. Нийгмийн чиглэлийн энэхүү бүтээн байгуулалт ирэх хавар үргэлжилнэ гэж Барилга засварын цехийн Ерөнхий инженер Ж.Батсуурь ярилаа. Тус цех энэ онд нийт 36 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажил хийхээр төлөвлөснөөс одоогоор 70 орчим хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
