Өнгөрсөн шөнө буюу бямба гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвонд Сүнсний баяр тэмдэглэхээр хэт олон хүн цугларч, бөөгнөрсний улмаас эмэгтэй 97, эрэгтэй 54, гадаадын харьяат 19 хүн амиа алджээ.

Нийт 151 хүн амиа алдаж, 150 гаруй хүн бэртсэн аймшигт ослын шалтгааныг бүрэн тодорхойлоогүй байгаа бөгөөд хүмүүсийн хэт их бөөгнөрөл, шахцалдаанаас болж хэвийн амьсгалах боломжгүй болж, амьсгалын дутагдалд орсны улмаас зүрх нь зогссон гэж үзэж байгаа аж. 60 орчим хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд цаашид ч нас барагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна.

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл, амь насаа алдсан иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг тодруулахаар шуурхай ажиллаж байна гэв. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн 11-р сарын 5-ныг хүртэл улс даяар, үндэсний гашуудал зарлаж байгаагаа мэдэгджээ.




