ХҮИС-ийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг Боловсрол Шинжлэх Ухааны сайдын “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох” А/296 дугаар тушаалаар 2022 оны 8-р сарын 19-нд хүчингүй болгож, татан буулгасан байна.
ХҮИС нь 1924 онд Хоршооны түр сургууль нэртэй байгуулагдаж, Монгол улсын мэргэжлийн боловсролын үндсийг тавьсан түүхэн гавъяатай, анхны гурван сургуулийн нэг юм. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд сургалтын орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хичээлийн 2 байр, оюутны дотуур байртай, мэргэжлийн боловсролоос эхлэн бакалавр, магистр, докторын түвшний сургалт эрхэлдэг, түүхэн хөгжлийн явцдаа боловсролын байгууллагын бүх үе шатыг дамжсан онцлогтой сургууль билээ.
Худалдаа үйлчилгээ, бизнесийн салбарт 45000 гаруй мэргэжилтэнг бэлтгэн гаргасан 99 жилийн баялаг түүхтэй, төрийн өмчийн энэхүү ууган сургуулийг салбарын яам нь “Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа хангаагүй” зарим сургуулиудтай ижилсгэж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тушаалыг гэнэт гаргасан нь хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж, сургуулийн хамт олон нэр төрөө сэргээж, эрх ашгаа хамгаалуулах зорилгоор шүүхэд хандахаар боллоо.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
