Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Сүүлийн өдрүүдэд Япон улсын Засгийн газар манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон зээл тусламжаа зогсоолоо гэх мэдээлэл цахим орчинд тархаад байсан. Гадаад харилцааны сайд тус асуудалд албан хариу өглөө.
Б.Батцэцэг: “Япон улсын Засгийн газар бүх төсөл хөтөлбөр, зээл тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа гэсэн шийдвэр гаргалаа гэх худал мэдээлэл тарсан байсан. Гадаад улсын засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл тарааж буй нь хоёр орны харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцлийг бий болгох хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж байна.
Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байгаа ба нэг жилийн хүрээнд 100 гаруй үйл ажиллагааг зохион байгуулсан. Япон улсын гадаад хэргийн сайдын өнгөрсөн тавдугаар сард хийсэн айлчлал хоёр орны стратегийн түншлэл, хамтын харилцааг улам бэхжүүлсэн үйл явдал болсон.
Мөн БНСУ руу транзит иргэд визтэй болсон гэх худал мэдээлэл өнгөрөгч амралтын өдрүүдэд гарсан ба тухайн үед нь Гадаад харилцааны яам няцаасан албан мэдээг хүргэсэн. Гуравдагч хөрштэй хэрэгжүүлж байгаа бодлогод сөргөөр нөлөөлөхгүй байх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд тогтвортой байлгаж, нэмэгдүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүсье. ГХЯ мэдээллүүдийг нягталж байгаа ба нэгтгэн хууль хяналтын байгууллагад хандахаар ажиллаж байна” гэлээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...