“Баян зам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “Нүүрсний экспортын тээвэр хүнд байдалд орж, зогсоход хүрснийг Зам тээврийн, хөгжлийн сайд С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарт мэдэгдэж, шаардлага хүргүүлж байна.
Энержи ресурс, Эрдэнэс тавантолгой, орон нутгийн тавантолгой, Тавантолгой ХК-ийн гурван бүлэг орд байгаа. Энэ уурхайгаас БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын валютаа төлөөд авсан нүүрсийг Цагаанхад хүртэл тээвэрлэдэг. Түүнээс цааш Гашуунсухайт боомтоор гаргадаг. Богинын тээвэр буюу 25 км, уурхайгаас Цагаанхад хүртэл 230 км-ын тээвэр бий. Энэ тээврийн замд үүсээд байгаа асуудлыг төр засаг олж харахгүй байна гэж дүгнэж байна.
Нэгдүгээрт, дундын тээвэр буюу Тавантолгойгоос 230 км замын тээврийн үнэ тарифтай холбоотой. Таксины нэг километрийн үнэ 2000 төгрөг боллоо. Бид хүлээн зөвшөөрөөд үйлчлүүлж байна. Тэгвэл энэ 230 км замд таныг хоёр жилийн өмнөх ханшаараа тээвэр хий гээд байж болох уу?. Ковидоос болж тээвэр зогсох үед тээврийн ханш 80 юань байсан. Энэ үед түлш 2000 төгрөг байсан. Энэ тээвэр хоёр жил зогссон байж байгаад өнгөрсөн тавдугаар сараас туршилтын журмаар эхэлсэн.
Өдөрт 400 автомашин л ачиж байгаа. Хэвийн үед 700-1000 машин ачдаг байсан бол өнөөдөр 50 хувь нь ажиллаж байна гэсэн үг. Энэ ачилт хийж буй машинууд хоёр жилийн өмнөх 80 юанийн тарифаараа яваад гурван сар тэслээ. Гэтэл түлшний үнэ нэмэгдээд, зардал өсөөд, ханш унаад энэ хүрлээ. Байдал энэ хэвээр үргэлжилбэл тээвэр зогсоход хүрнэ. Өмнө нь 475 мянган төгрөгөөр түлш аваад 230 км замд тээвэр хийдэг байсан бол өнөөдөр сая төгрөгөөр шатахуун авч байна.
Хоёрдугаарт, энэ ханшийг хэн тогтоож өгдөг вэ. Энэ БНХАУ-ын нүүрс худалдан авагчийн мэдлийн асуудал болчихсон. Худалдан авагчийн өөдөөс манай яам, уурхай ч дуугарах эрхгүй. Тэд “Бид өөрсдийн машинаар зөөлгөчихнө. Та нарыг хэн гуйгаад байна вэ” гэдэг асуудлыг тавих дээр тулаад байна. Энэ ханшийг өсгөж байж тээвэр хийх хэрэгтэй байна. Үүнд төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Үүнд ач холбогдол өгч, энэ зам дээр очоосой гэж шинэ сайдаас гуймаар байна” гэв.
Тээвэрчин Н.Саарал: Гашуунсухайтын боомтын нүүрс тээвэрчид маш хүнд байдалд ороод байна. Ковидын нөхцөл байдал болон гурван сайдын хамтарсан журмаар богинын тээврийг зөвхөн чингэлэг машинаар явуулах зохион байгуулалтад шилжсэн. Үүнээс болж Цагаанхадаас Гашуунсухайт хооронд тээвэр хийх ямар ч боломжгүй болсон. Учир нь ширхэг болгон нь 380 сая төгрөгийн үнэтэй тавцан чиргүүлтэй машин худалдан авах боломжгүй учраас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудад өөрсдийн тээврийн ажил, бизнесээ алдсан.
Ингээд тавилантайгаа эвлэрээд бүгд уртын тээвэрт явахаар шийдсэн. Эрдэнэс тавантолгойгоос Цагаан хад руу нэг талдаа 231 км зам туулдаг тээвэрт явж эхэлсэн. Бид 80 юаниар тээвэр хийхээр очсон боловч олноороо уртын тээвэрт орж чадахгүй байна. Гэтэл давхар чиргүүлтэй автомашинтай учраас та нарыг авахгүй гээд ялгаварлан гадуурхаж бид ажилгүй болсон.
Аргаа бараад Эрдэнэставантолгой Улаанбаатар чиглэлд шахмал түлшний түүхий эдийг тээвэрлэж эхэллээ. Нийт 1200 км замыг туулж 1 сая төгрөг л авахаар явж байна. Гэтэл ачааны машины тонн 44 тонн байх ёстой гэдэг шаардлагыг эрх баригчид тавьж байна.
Шалган нэвтрүүлэх товчоо болгон дээр цагдаа байна. Тэд биднийг зогсоогоод увайгүй шаардлага тавина. Бичиг баримт аваад хоноод алга болчихно. Автомашины бензин дүүргээд өгчих, мөнгө өгчих гэнэ. Асар өндөр торгууль хэлнэ. Энэ асуудлаас болоод манай дотоодын тээвэрчид Дундговь аймгийн товчоог хоёр хоног хаалаа. Наашлаад Төв аймагт дахиад бөөгнөрөл үүсэж байна.
Энэ мэтчилэн дотоодын тээвэрчид маш хүнд байдалд орж, ажил хаяхаас аргагүй байдалд хүрээд байна. Тав хоногийн дотор сайд дарга нар энэ асуудлыг яаралтай шийдэж, гацаанаас гаргахгүй бол тээвэрчид нэгдэж нэгдсэн ажил хаялт хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....