Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 2022 оны наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам болох гэж буй талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүрээ цам даншиг наадмыг 2018 оноос сэргээж Гандантэгчинлэн хийдтэй хамтран зохион байгуулж ирсэн. 2018 онд уг наадмыг үзэхээр 2,500 жуулчин ирж байлаа. Эдгээр жуулчны олонх нь БНХАУ-аас зорин ирсэн байдаг. Энэ жилийн хувьд хил хаалттай учир урд хөршөөс жуулчид ирэх боломжгүй.
Монголын Аялал Жуулчлалын Холбооны 5-6 тур-оператор компанийн захиалга баталгаажсан. Өөрөөр хэлбэл уг наадмыг үзэхээр 150 жуулчин ирэхээр байна. Хувиараа үүргэвчтэй аялагчид, Гандантэгчинлэн хийдийн урилгаар гаднын улсаас хүндэт зочид ирнэ. Тиймээс даншиг наадмыг товлосон хугацаандаа буюу наймдугаар сарын 6, 7-ны амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Жуулчдад сонирхолтой байлгах үүднээс хөтөлбөрийг дэлгэрүүлдэг. Тухайлбал залуу лам нар ном хаялцах мэтгэлцээн, балингийн урлалын зэрэг тэмцээнийг зохион байгуулна.
Дэлхийн аялал жуулчлалын холбооноос гаргасан ковидын өмнөх үеийн судалгаагаар нэг жуулчин өдөрт 150 ам.доллар зарцуулдаг бөгөөд 5-7 хонодог байна. Гэхдээ одоо инфляц өссөн тул арай өөр судалгаа гарах байх. Тийм болохоор аялал жуулчлалын салбар, эвент зарцуулсан төсвөө буцаан олдог тул тодорхой хугацаанд тогтмол хөгжүүлэхээр баримт бичигт төлөвлөж оруулсан” гэв.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...