Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 318 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Явган зорчигчийг мөргөсөн ослын улмаас гурван хүн,
Онхолдсон ослын улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон.
Мотоциклтой ослын улмаас дөрвөн хүн гэмтсэн байна.
Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 244 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ.
Он гарсаар эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд мотоцикл холбогдсон 264 осол бүртгэгдсэнээс 136 хүн гэмтэж бэртэж, 61 хүн амиа алджээ. Зөвхөн долдугаар сард гэхэд мотоциклтой 54 осол бүртгэгдсэнээс 27 хүн гэмтэж бэртэн есөн хүний амь хохирсон байна.
Мотоциклын ослоор гэмтэж бэртэж, амь хохирч буй байдалд дүн шинжилгээ хийхэд, ихэнх мотоциклын осол шороон замд буюу малын бэлчээр зэрэг газруудад осолдож байна. Мөн иргэд хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явдаг нь тогтоогдож байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, суудлын бүс, хамгаалалтын малгай зэрэг хамгаалах хэрэгслүүдээ бүрэн өмсөж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг зөвлөж байна.
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
