Хоёр жилийн өмнө болсон үйл явдлыг эргэн сануулахад 2020 оны наймдугаар сарын 4-ний өдөр Ливан улсын нийслэл Бейрут хотын боомтод хадгалалтын стандарт горим бүрэн хангаагүй их хэмжээний бордоо болон аммоны нитратаас үүдэлтэй гал гарч, томоохон хэмжээний дэлбэрэлт болсон. Дэлбэрэлт хотыг сүйрэлд оруулж, 200 гаруй хүн амиа алдаж, 6,500 гаруй хүн гэмтэж шархадсан.
Тэгвэл уг дэлбэрэлтээс хойш яг хоёр жилийн дараа буюу долooдугаар сарын 31-ний өдөр Бейрутын боомт дахь агуулах галд автаж, хойд хэсгийн хоёр цамхаг нурлаа. Ингэснээр агуулахын хойд хэсэг нурж сүйдсэн байдалтай байна. Энэ хэсэгт гарсан гал хоёр долоо хоног гаруйн турш үргэлжилсэн гэж эх сурвалж мэдээлжээ. Бичлэгээс харахад цамхаг нурах үед агаарт их хэмжээний тоос тоосонцор гарч, хог хаягдал ойр хавиар тархсан байна.
Хоёр жилийн өмнөх дэлбэрэлт аммоны нитрат агуулсан бордоо шатсанаас үүдэлтэй байсан бол энэ удаа нөөцлүүрт үлдсэн үр тариа зуны хэт халуун цаг агаарт иссэнээс галд автаж, улмаар агуулах нурсан гэж үзэж байгаа юм. Ливан улсын Ерөнхий сайдын үүргийг түр хугацаанд гүйцэтгэж буй Нажиб Микати өнгөрсөн долоо хоногт галд автсан үр тарианы агуулахын үлдсэн хэсэг нурж магадгүй гэдгийг анхааруулаад байжээ. Тиймээс армийнхныг бэлэн байдалд оруулж, ажилчдад сэрэмжлүүлэн, гал сөнөөгчид болон дотоодыг хамгаалахын цэргүүдийг нөөцлүүрийн орчимд хамгаалалтад гаргаж хүн нэвтрүүлэхийг хориглосон байна.
Уг нөөцлүүр нь 48 метрийн өндөр, 100,000 тонн тариа будаа хадгалах хүчин чадалтай байжээ. Хоёр жилийн өмнөх дэлбэрэлтийн дараа 3,000 тн улаан буудай, эрдэнэ шиш үлдсэн ч агуулахаас тээвэрлэх боломжгүй байв. Хэрэв тээвэрлэлт хийвэл агуулах нурах явцыг хурдасгах эрсдэлтэй гэж үзэж байжээ. Мөн агуулахыг хүчээр нурааж болох байсан ч хоёр жилийн өмнө болсон дэлбэрэлтэд амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхний хүсэлтээр нураалгүй үлдээсэн байна.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
