Эмнэлгийн ачаалал болон орны зохицуулалтыг хэрхэн хуваарилж буй талаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “2021 оны арванхоёрдугаар сараас давамгайлж байгаа Омикрон ВА.4, ВА.5 нь бусад дэд хувилбаруудын нэгэн адил амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг ханиадтай төстэй шинж тэмдгүүдийг үүсгэж байна.
Ханиалгах, нус гоожих, ядрах, хамар битүүрэх зэрэг нь Омикроны халдвар авсан хүмүүст түгээмэл тохиолдож байна.
Коронавирусийн халдварын гол шинж тэмдэг байсан амт болон үнэрлэх мэдрэмжээ алдах нь одоо өвдөж буй хүмүүст бараг илрээгүй. Халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх шинж тэмдэг давамгайлж байна.
Халдварын өмнөх хувилбаруудын нийтлэг шинж тэмдэг байсан гүйлгэх, булчин өвдөх шинж тэмдэг нэмэлтээр илэрч байна. Ханиалгах, хоолой өвдөх, нус гоожих хөнгөн шинж тэмдгийг зэргийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой.
Харин хүчилтөрөгчийн хэмжээ буурч толгой эргэх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад хандан хэвтэн эмчлүүлэх эрэмбэлэлт шаардлагатай эсэхийг мэргэжлийн тандалт судалгааны багийнхан тодорхойлсны үндсэнд хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээний менежментийг явуулж байна.
Омикрон ВА.5 хувилбарын нууц үе харьцангуй богино. Нэг хүнээс нөгөө хүнд халдварлах хурд хагас өдөр байгаа нь хурдтай тархах хандлага харагдаж байна.
Хамраас нус гоожлоо гэхэд зайнаас ажиллаж, амны хаалтаа зүүх, өөрийгөө тусгаарлах зэргээр амьдралын дэглэмээ бусдын төлөө өөрчлөх хэрэгтэй.
Их хэмжээний шингэн зүйл уух нь хоолойны өвдөлтийг намдаахад нь эмнэлзүйн эмчилгээний явцад харагдаж байна.
Бөгшүүлэн ханиалгах шинж тэмдэг илэрсэн үед халуун бүлээн зүйл уух, эмчийн зааврын дагуу эм ууж, гэрээрээ эмчлэх боломжтой.
Эмнэлзүйн хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүсийг гэрээр эмчлэх бодлого барьж ажиллаж байна.
Жирэмсэн эх болон хүүхдүүдийг шаардлагатай тохиолдолд шууд хэвтүүлэн эмчлэх арга хэмжээг авч байна” гэсэн мэдээллийг өглөө.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
