Говь-Алтай аймгийн удирдлагууд 12 дугаар ангиа төгсөж, Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-аа амжилттай өгсөн сурагчдыг Ардын дуу бүжгийн Алтай чуулгад өчигдөр хүлээн авч уулзан, баяр хүргэжээ.
Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн 12в ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ,
Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Болортуяа
Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Э.Дөлгөөн
Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Б.Даваажаргал нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлгээр шагнаж, урамшуулсан байна.
Сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймаг ЭЕШ-ын дүнгээр 21 аймгаас сүүл мушгих болсон нь анхаарал хандуулах асуудал байжээ. Иймд аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлд “Боловсролын чанарыг сайжруулах” төслийг нэн тэргүүнд тусгаж, багшийн урамшуулал, сургалтын хэрэглэгдэхүүн, суралцах орчинг сайжруулах чиглэлд дорвитой анхаарч, сургуулийн захирал, багш нар төдийгүй сумын Засаг дарга нарыг ч мөн үүрэгжүүлэн ажилласны үр дүнд Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр өнгөрсөн жил улсын хэмжээнд 19 дүгээрт орсон бол 2022 оны шалгалтын урьдчилсан дүнгээр 9-10 байр урагшилсан үзүүлэлттэй байна гэж Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, ЭЕШ өгсөн сурагчид өнөөдрөөс эхлэн батламжаа ТҮЦ машин болон Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн цахим хуудсаас хэвлэн авах боломжтой болж байна. Мөн Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, БҮТ, Боловсролын Ерөнхий Газраас өнөөдөр ЭЕШ-ын нэгдсэн дүн мэдээг 11:00 цагт мэдээлнэ.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
