Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Бөхлөө” гэдэг газар тавдугаар сарын 20-ны 01:57 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 02:04 цагт Шинжлэх Ухааны Академийн Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс цахим шуудангаар онцгой байдлын албанд ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө сумын Бугант тосгоны захирагчаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэжээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Эмэгтэй элсэгчдийг гадуурхсан Токиогийн их сургууль хохирогчдод нөхөн олговор төлөхөөр болжээ
Next post Ээжүүд алдарт эхийн одонгийн хүсэлтээ ХУР системээр дамжуулан гаргана