“Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ болон “Монгол тээвэр нэгдэл” ХХК хамтран нүүрсний тээврийн С зөвшөөрлийн талаар Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ерөнхийлөгч С.Ганболд “Гашуунсухайт боомтод нийт 7,000 гаруй тээврийн хэрэгсэл Монгол Улсын нүүрсний тээврийн үйл ажиллагааг зохицуулан явж байгаа. Үүнээс 10 хүрэхгүй хувийг Монголын үндэсний тээврийн компаниуд гүйцэтгэж байгаа юм. Одоогийн байдлаар хилээр 300 гаруй машин гарч, үйл ажиллагаа сайн явж байна. Энэ нь Ковидын үеэр хяналт дэглэмийн байдалд орчихсон байхад Шадар сайд, Сангийн Сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан 2022 оны тушаалаар уг боомтод тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах журам баталж, бөмбөлөг гэдэг юмыг үүсгэсэн нь тээвэрлэлтийг зохион байгуулалтад амжилттай оруулсантай холбоотой.
2-3 жилийн өмнө Цагаан хад боомтод 100 гаруй километр дараалал үүсчихсэн, хэрүүл маргаантай байдаг байсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ байдал өөрчлөгдсөн. Тухайлбал ААН-үүд дүрэм журмын дагуу өөрийн кэмп, халуун усны газар, гал тогоо, эмнэлэгтэй болсон. Цаашид улам сайжруулна.
2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд Хууль зүй, Дотоод Хэргийн сайд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийг уурхайнууд болон борлуулалттай уялдуулж нүүрс худалдан авагч талын саналын дагуу тээвэрлэгч байгууллагад олгоно гэж мэдэгдсэн. Үүний дагуу Автотээврийн нэмэлт хуулийн төсөл боловсруулагдсан байна. Энэ талаар санал бодлоо илэрхийлэх гэж энд цугласан.
Монгол Улсад нийт нүүрсний тээврийн 10 хүрэхгүй хувийг үндэсний компаниуд эзэлж байгаа. Хэрэв С зөвшөөрлийг худалдан авагч талдаа хариуцуулаад өгчихвөл эдгээр тээврийн компаниуд хүнд байдалд орохоос гадна ирээдүйд Монголд тээврийн компани байх уу үгүй юу гэдэг асуудалтай тулгарна” гэв.

Өмнөговь аймгийн Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Адъяасүрэн “Автотээврийн Үндэсний Төв С буюу олон улсад тээвэр хийх зөвшөөрлийг олгодог. Үүнийг тойрсон маргаан, авлига, хээл хахуулийн асуудал үүсдэг. Төрийн бус байгууллагууд болон тээврийн аж ахуйн нэгжүүд олон удаа Засгийн газарт энэ авлига хээл хахуулийн асуудлыг болиулах, тээврийн ААН-үүдэд ижил тэгш эрх олгох саналыг тавьж ирсэн.
Гэвч харамсалтай нь Засгийн газар уг асуудлыг хялбархан буюу хуульд нэгхэн заалт оруулж өөрчлөхөөр өргөн барьжээ. Уг хуулийн төсөлд тээврийн салбар бус Сангийн яам, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, уурхайнууд С бичгийг худалдан авагч буюу Хятадын талын ААН-ийн саналыг үндэслэж олгоно гэсэн байна. Тээврийн салбараа үгүй болгох хэмжээний хуулийн төслийг санаачлан өргөн барьж буйд тээврийн ААН-үүд эмзэглэж байна.
300 гаруй тээврийн компани дотор 30 хүрэхгүй монгол компани татвараа төлөөд, ажилчдаа цалинжуулаад, баялаг бүтээгээд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгээд явж байна.
Хуулийн төсөлд зааснаар Монголын тээврийн яамны хийх ёстой ажлыг худалдан авагч болон уурхайнууд хийх гэж байгаа нь үндэсний аюулгүй байдлын асуудал болчихлоо сайд нараа. Засгийн газар энэ асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, тээвэрчид болон бизнес эрхлэгчдийн үгийг сонсож хуульд өөрчлөлт оруулах биш дүрэм журмаа сайжруулах тухай ярихыг шаардаж байна” хэмээн ярилаа.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
