Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо Цайз зах, Маахуур толгой орчмын 25 халаалтын зуухнаас хангагдах 46 орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилгыг төвлөрсөн дулаанд холбохоор төлөвлөжээ.Одоогоор Амгалан дулааны станциас гарсан дулааны шугамыг өргөтгөх, хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг сайжруулах, халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох ажлын зураг төслийг боловсруулж буй бөгөөд нийт 22.9 тэрбум төгрөг зарцуулах юм байна.
Түүнчлэн 1780 метр дулааны шугам, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий хоёр дулаан дамжуулах төвийг суурилуулсан уг төсөлд нийт 820 гаруй сая төгрөг зарцуулснаар жилд түлдэг байсан 2470 тн түүхий нүүрсний хэрэглээ буурч, агаарт хаягдах хорт хаягдал 115,2 тонноор багассан гэсэн судалгаа гарчээ.
Энэ онд 68 халаалтын зуухыг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг жилд 11,181 тонноор бууруулахаар тооцжээ. Улмаар 2020 он гэхэд Улаанбаатар хотыг тойрсон 228 халаалтын зуухнаас хангагдах 0,1-3 Гкал/ц-ийн дулааны хэрэглээтэй 500 орчим барилгыг төвлөрсөн дулаанаар хангаж, түүхий нүүрсний хэрэглээг жилд 121.573 тонноор багасгахаар ажиллаж буйг албаныхан хэллээ. Ингэснээр нүүрсний шаталтаас агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээг 5667,3 тонноор бууруулах боломжтой юм байна.
+ There are no comments
Add yours