ОУВС-ийн ажлын хэсгийн 2022 оны айлчлалын дүгнэлт нийтлэгдсэн байна. Дүгнэлтэд банкны IPO-той холбоотой дараах байр суурийг илэрхийлжээ.
“Монголбанкны санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүргийг нь хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангах. Эдийн засгийн тодорхой бус байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2022 оны 6-р сард багтаан системийн ач холбогдолтой банкнуудын хувьцааг сайн бэлтгэлтэйгээр нийтэд амжилттай санал болгох нөхцөл боломж багассан байж магадгүй. Монголбанкнаас эхлүүлээд байсан активын чанарын үнэлгээг түр зогсоохоор шийдвэрлэж, банкнуудын хувьцааг нийтэд санал болгох үйл явцыг банкны активын чанар, санхүүгийн үзүүлэлтүүд бүрэн дүүрэн ил тод болоогүй нөхцөлд хийхээр байгаа нь санаа зовоож байна.
УИХ банкнуудын хувьцааг нийтэд санал болгох ёстой эцсийн хугацаа 2022 оны 6-р сарын 30-ны өдөр байгааг хойшлуулж, эдийн засгийн тодорхой бус байдал багасаж, активын чанарын үнэлгээг хийж дуусган банкнуудын тайлан тэнцэлд үнэлэлт дүгнэлт хийх хүртэл сунгах нь хамгийн төгс шийдэл болох юм. Гэвч УИХ ийм шийдвэр гаргахаас цааргалж байгаа учраас дараагийн оновчтой хувилбар нь хувь нийлүүлэгчдийн төвлөрлийг багасгах талаар 2023 онд багтаан хэрэгжүүлэх ёстой ажлын хүрээнд илүү их дүнтэй хувьцаа гаргахаас өмнө Монголбанк активын чанарын үнэлгээгээ үргэлжлүүлэн хийж дуусгах явдал юм.
Уул уурхайн салбарт үүсэж болзошгүй сөрөг нөхцөл байдал банкнуудын тайлан тэнцэлд хэрхэн нөлөөлөхийг олж тогтоох зорилгоор алсыг харсан стресс тест хийж, маш сайн нөөц төлөвлөгөө боловсруулахад анхаарах хэрэгтэй. Аль нэг банкны IPO амжилтгүй болсон тохиолдолд Монголбанк Банкны тухай хуульд заасан албадлагын арга хэмжээг авч, банкнуудыг тогтворжуулан, хэсэг хугацаа өнгөрч банкнуудын байдал илүү сайжирсны дараа IPO-г дахин хийх нь зүйтэй. Хэрвээ Монголбанк зарим банкнуудын IPO-г хойшлуулах шаардлагатай гэж үзвэл хойшлуулах шийдвэр нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны үүргийн хүрээнд зохистой гэж үзнэ” гэжээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
