“Монголдоо сайхан амьдаръя ажлаа хий” хөдөлгөөний залуучуудаас Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж буй төлөөлөгчид мэдээлэл хийлээ.
Иргэн А.Ууганбаяр “Залуучуудын төлөөлөл гэдгийг попорсон төрийн хэлбэрдсэн гишүүдтэй улсын доройдсон ард түмний төлөөлөл гэж хэлж болно. ОХУ, Украины дайны асуудал манай улсын эдийн засагт үнэхээр хүнд тусаж байгаа.
Төв талбайд болсон жагсаалын үеэр залуус 15 зүйл бүхий 270 шаардлагыг бичгээр хүргүүлсэн. Энэ шаардлагын 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь шударга бус байдлыг халах, 12 хувь цалин нийгмийг баталгааг нэмэгдүүлэх гэсэн суурь шинэчлэлтэй холбоотой асуудал байсан. Бид ажлын хэсэг бүрдүүлээд уг асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газартай хамтарч ажиллаж эхлээд байна.
Ямар нэг улс төрийн хүчний даалгавраар бид яваагүй. Талбай дээр ирсэн олон мянган залуучуудын итгэл найдварыг хөсөрдүүлэхгүйн тулд ажил хэрэг болгохоор зорьж байгаа юм.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах тал дээр хууль баталсан. Гэвч энэ нь түр гал унтраах зорилготой. Нийгмийн даатгалын санг тогтолцооны хувьд өөрчлөх шаардлагыг хүргүүлнэ.
Төрийн хяналтын тухай хууль үйлчлэхгүй байна. Энэ хуулиа хэрэгжүүлж чадахгүй бол УИХ-ыг тараах тухайд асуудлыг ярих болно. Засгийн газар асуудлыг оруулж ирсэн байхад УИХ чөдөр тушаа болж байна. Ашиггүй олон орон тоо төрд бий. Дэд, тэргүүн дэд дарга нарыг татан буулгаач гэхээр УИХ-ын нэр бүхий гишүүд хамгаалж байна.
Залуучуудын, Оюутны, Эмэгтэйчүүдийн холбоо ажлаа хийж байсан бол бид ингэж явахгүй. Тэд өнөөдөр бидний өмнөөс дуу хоолой болоод талбайд гарсан залуучуудын нэн тэргүүнд уриа лоозонгоо бариад явж байх ёстой байсан. Залуучуудын холбоо өрөөнүүдээ түрээсэлж ашиг хонжоо олдог. Хувийн эрх ашгаа урьтал болгоод нийтийн эрх ашгийг хоёрт тавьсан. Төсвийг үнэгүй зарж байхаар Залуучуудын холбооны байрыг цэцэрлэг юм уу, эмнэлэг болгож өгөөч гэсэн хүсэлтийг хүргүүлж байна” гэлээ.
More Stories
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
