Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татах саналыг Авлигатай тэмцэх газраас нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулан ашиглаж Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, 33 тэрбум төгрөгийн зээл өгсөн гэж үзээд байгаа юм. Энэ нь Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэдэг заалтад хамаарч байгаа ажээ. Тэднээс Г.Амартүшин гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Прокурорын санал орж ирэхийг хүлээж байна” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн тухайд 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Мөн Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон гэж үзээд байна.
Яллагдагчаар татах санал гаргасан гишшүдийн асуудлыг хяналтын прокурор улсын ерөнхий прокурорт уламжлах хуулийн зохицуулалттай. Мөрдөн шалгалтын явцад дээрх гишүүд саад учруулсан, мөрдөн шалгах явцад УИХ-ын гишүүний бүрэн эрх нь саад болж байна гэж үзвэл улсын ерөнхий прокурор тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлэх юм
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...