УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын шууд хамаарал бүхий компаниуд уул уурхайн лицензийн сонгон шалгаруулалтад оролцохгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа гэж “Эм Эм Ар Ай” ХХК-иас мэдээлэл хийлээ.
2013 онд тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга авлигын хэрэг холбогдсоны улмаас УУХҮЯ-наас 106 лицензийг хүчингүй болгож байсан. Тэгвэл тэдгээр тусгай зөвшөөрлийн зарим нь цуцлагдаагүй өнөөг хүтэл, үйл ажиллагаа явуулсаар байгаа. Бүр тодруулбал УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Ундрам нарын хамаарал бүхий компаниуд үүнтэй холбоотой талааар мэдээллэв.
Б.Батсайхан “Хэд хэдэн тусгай зөвшөөрөл өнөөг хүртэл цуцлагдаагүй, үйл ажиллагаа явуулсаар байгааг олж мэдлээ. Тухайлбал, 15192 дугаартай тусгай зөвшөөрөл нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Инфинити спэйс” ХХК-ийнх бөгөөд тухайн үед цуцлагдаагүй. Одоо хүртэл төмрийн хүдэр олборлож байна.
Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрамын шууд хамаарал бүхий “Өсөх зоос” ХХК-ийн 15177, 15778 дугаартай тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр 2009 онд хүчингүй болгосон. Гэтэл энэ компани одоо болтол нүүрс олборлож байна. Жирийн иргэдийн компанийн лицензийг шүүхийн шийдвэрээр цуцалчихдаг. УИХ-ын гишүүд, эрх бүхий хүмүүсийн компанийн лиценз цуцлагдахгүй, үйл ажиллагаа нь үргэлжлээд байдаг байж болохгүй” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
