Барилгын кран авто зам болон явган хүний зам дээр хөндлөн унасан осол өчигдөр /2022.03.29/ гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт зам дагуу баригдаж байсан барилгын цамхаг үүрийн 05:00 цагт унасан гэх мэдээлэл бий.
Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын холбогдох эх сурвалжаас тодруулахад “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ асуудлыг шалгаж байгаа. Дээрх ослын улмаас хүн хохироогүй байна. Цагдаагийн харьяалалтай гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй гэсэн үг” гэлээ.
Энэ асуудлаар МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваа “Техник, эд ангийн бүрэн бүтэн байдал хангагдаагүйгээс барилгын кран унасан байна. Цамхагт кран угсарч байгаа тохиолдолд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Тодруулбал,
Суурийн бүтэц, хийц шаардлага хангаж байгаа эсэх
Бэхэлгээ, гагнуур салж буй эсэхийг нягталж шалгах
Тухайн краны металл хийц олон жил удсан, зэврэлт үүссэн бол заавал металл хийцийн шинжилгээ хийлгэх
Талбайн зохион байгуулалтын зургаар тухайн краныг яаж байрлуулж, хэрхэн угсрах зэргээр аюулын бүсийг тодорхойлох ёстой.
Аливаа аж ахуйн нэгжүүд хамгийн түрүүнд орчны аюулгүй байдлыг судалж тогтоох нь чухал. Хэдийгээр тухайн барилгын ажлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж гүйцэтгэсэн ч краны хийц, эд анги нь гэмтэлтэй байсан. Улмаар энэхүү осол гарах шалтгаан нөхцөл үүссэн байгаа юм”
Мөн тэрбээр “Дээрх осол үүрээр буюу хөдөлгөөний нягтрал багатай үед гарсан учраас эрсдэл үүсээгүй. Гэхдээ энэ бол аюулын дохио. Тиймээс барилгын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарах хэрэгтэй. Техникийн бүрэн бүтэн байдлаас гадна мэргэжлийн ажилчдыг ажиллуулах нь чухал.
Одоогоор барилгын ажлыг түр зогсоосон байгаа. Барилгын суурийн асуудал шаардлага хангаагүй талаар урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тухайн краны металл, хийц зэргийг тодорхойлох бөгөөд МХЕГ үргэлжлүүлэн хяналт шалгалтыг хийж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
