Цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн том хөл хорионы дэглэмийг Шанхай хотод зарлах болсноо Хятадын эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
Тус улсын санхүүгийн төв, зарим хэмжүүрээр хамгийн том хот гэгддэг Шанхай хотод хоёр үе шаттай хөл хорионы дэглэмийг есөн өдрийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна.
Энэ хугацаанд эрх баригчид хотын оршин суугчдыг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болжээ.
Шанхай хотод коронавирусийн Омикрон хувилбарын дэгдэлт эхлээд сар орчим хугацаа өнгөрч байгаа. Гэхдээ Хятадын эрх баригчид эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс болгоомжилж, 25 сая оршин суугчтай энэ хотыг хөл хорионы дэглэмд шилжүүлэхээс цааргалж байсан юм.
Гэвч Бямба гарагт Шанхайд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн тул хатуу хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ.
Хотын зүүн хагас Даваа гарагаас эхлэн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хөл хорионд шилжих бол баруун хагас нь 1-нээс 5-ны өдрүүдэд шилжих юм байна.
Энэ хугацаанд хамрагдсан бүсийн үйлдвэр, байгууллагууд ажиллагаагаа зогсоож, гэрээсээ ажиллах горимд шилжих юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогсохоор болжээ.
Ням гарагт Хятад даяар халдварын 4,500 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь дэлхийн зарим улс орнуудынхтай харьцуулахад өчүүхэн бага ч Хятадын стандартаар өндөрт тооцогдож байгаа юм.
Эх сурвалж: BBC
More Stories
Монгол Улсад 2026 оны долоодугаар сарын 22-27-ний өдрүүдэд болсон тус олимпиадад 32 орны 600 гаруй сурагч, зочид зэрэг 1100 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн юм
Ерөнхий сайд Н.Учрал MIMC 2026 Олон улсын математикийн олимпиадыг анх удаа эх орондоо зохион байгуулах эрх авч, өндөр амжилт үзүүлсэн...
Нүүдэлчин” фестивалийг наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна
Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мён 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн очиж төрийн...
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.06) 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэвлэлийн бага...
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
