Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотын нэгдсэн төлөвлөлтийг танилцуулж байна.
Тэрбээр “Хотын ерөнхий төлөвлөгөөг хийсэн. Дараа нь нарийвчилсан, хэсэгчилсэн төлөвлөгөөг хийнэ. Гурван үе шатанд хөрөнгө оруулалт хийнэ. Урьдчилсан тооцоогоор эхний шатанд 2.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Манай улсад хот төлөвлөлтийн гурван алдаа түгээмэл. Газрыг тухайн аймаг, сумын дарга нар замбараагүй олгосоор байна. Газар доорх төлөвлөлтийг орхигдуулдаг. Хөшигийн хөндийд Майдар хотыг мөн байгуулна. Яармагт бүх газрыг ААН-үүд авч, битүү хашаалсан тул үер болдог. Хөшигийн хөндийд үерийн даланг эхлээд байгуулсны дараа газар олгоно. Дулаан хангамжийн тухайд шийдэл хэцүү байна. Цахилгааны хомстолд орох эрсдэлтэй байна. Иймд хатуу түлш ашигладаг, ДЦС барихаар судалж байна. 19 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Сэргэлэн, Зуунмод сумын Засаг дарга нар дахин газар олгохгүй. Онгоцны буудалд дулааны станцтай ч хүчин чадал их биш. Шинээр барих станц эко байвал хөрөнгө оруулалт татах боломжтой.
15 мянган куб метр ус цэвэрлэх байгууламж барина. Инженерийн дэд бүтцийн ажлын зургууд гарсан. Эхний ээлжид нийт 497 тэрбум төгрөг хэрэгтэйгээс улсын төсвөөс 33 тэрбум төгрөг гаргана. Эхний ажлууд энэ хавар эхэлнэ. АХБ-тай санхүүжилтийн талаар ярилцаж байна. Сүүлийн 100 жилд Монголчууд бид өөрсдөө барих анхны хот нь Зуун мод болно” гэв.
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
