ХЗДХ-ийн сайд Х.Ням­­­­баатар Захир­­­­­гааны ерөн­­­­хий хууль зөрчиж журам ба­­тал­­сан асуудлаар МҮМУУХ-ноос мэдээлэл хийлээ.

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд “Х.Нямбаатар сайд үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 06 сарын 30 ны өдрийн 07 тоот “Үндэсний их баяр” наадам зохион байгуулах тогтоолоор үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг ялгаж уралдуулах мөрдөх журам баталсан.

Энэхүү нийтээр дагаж мөрдөх журмыг Монгол Улсын захиргааны ерөнхий хуулийн 60.1.2, 60.1.3-р заалтуудаар зөрчиж улмаар 62.3.1, 62.3.4, 65.2, 67.2, 67.3, 67.4-т заасан эрх зүйн үр дагаваруудыг үүсгэж, захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байна гэж үзэж байна.

Энэхүү журмыг батлахдаа тухайн салбарын төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулаад бэлтгэл ажил боловсруулалтыг хийж байж нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг баталдаг. Энэ нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг захиргааны хуульд заасны дагуу ХЗДХЯ-ны нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлснээр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ нь хүчин төгөлдөр болноо гэж үндсэн хуульд заасан.

Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан.

Хууль зүйн сайдын хэм хэмжээ хууль зөрчсөн гэдэг нь харагдаж байгаа. Хүчин төгөлдөр бус актыг мөрдүүлж хэрэгжүүлбэл үүсэх үр дагаврыг тухайн төрийн байгууллага, албан тушаалтан үүрэх ёстой.

2019 оноос хойш Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байна.

Ерөнхийлөгч Монголчуудын тусгаар тогтнол монгол адуутай салшгүй холбоотой, Монгол наадмын үеэр шударга ёсыг зөрчсөн хүмүүст хатуу хариуцлага тооцох талаар хэлсэн. Төрийн бодлого нэг байх ёстой. Гэвч Х.Нямбаатар хууль бусаар журам гаргаж, эрлийз морины талд ажиллаж байна. Хууль зүйн сайд хууль дээдлэх зарчмаа хэрэгжүүлэхгүй нийтээр дагаж мөрдөх хэмжээ гаргаж байна.

Хэсэг бүлэг хүмүүс уралдааны хоёр ангилалд эрлийз морь уралдуулахаар зүтгэж байгаа юм. Нэг хэсэг нь нөгөө хэсгийнхээ эрхийг зөрчиж байгаа нь ардчиллын зарчим алдагдаж байна.

Х.Нямбаатар сайдыг энэ асуудлаар шүүхэд өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ЭМЯ: Гурван аймагт шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан
Next post Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас болгоомжил