Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Буянт-Ухаа” орчимд эзэнгүй автомашин гурав хонолоо гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Иргэний мэдээллийн мөрөөр албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Сонгинохайрхан дүүргийн иргэн 50 настай эрэгтэй машин дотроо толгойн хэсэгтээ сумны шархтайгаар нас барсан байжээ.
Хэргийн газраас эд мөрийн баримтаар Тоз-8 маркийн гар буу болон сум зэргийг хураан авч шинжилгээнд явуулжээ. Одоогоор талийгаачийг гаднын нөлөөтэй нас барсан эсэх нь тогтоогдоогүй гэх бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал өнөөдөр боллоо
Next post “Алтжин” группийн захирал Г.Алтан таалал төгсжээ