Х.Бат-Ялалт 2016 оны УИХ-ын сонгуулиар Л.Эрдэнэчимэгээс 200 саяыг нэхээд өгөхгүй болохоор нь 50 сая төгрөг авсан хэрэг шүүхийн шатанд 2020 оноос хойш ‘гацаад’ байна. Тодруулбал, шүүх хурал болохоор Х.Бат-Ялалт эмнэлэгт хэвтэх, өмгөөлөгч авах, өмгөөлөгч шинээр авах, хэргийн материалтай танилцах, цагдан хорих байрнаас ирэхгүй байх зэрэг шалтгаанаар шүүх хуралдаан удаа дараа хойшлуулж байсан нь хэргийг ийнхүү удаашруулаад байгаа юм. Мөн анхан шатны шүүхээс ял сонссон ч давж заалдах шатны шүүхээс тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар анхан шатны шүүх хурлыг 2021.08.23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хойшлуулсаар байгаа юм.
Тэгвэл шүүхийн шатанд хоёр жилийн нүүр үзэж буй уг шүүх хурал өнөөдөр /2022-02-08/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэл 09:00 цагт товлогдоод байна. Тэрбээр дөнгөж сая Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирээд байна.
Зургууд орох
Шүүхээс хэрвээ Х.Бат-Ялалтыг гэм буруутай гэж үзэж ял оноовол энэ нь түүний сонсож байгаа гурав дахь ял болох юм. Х.Бат-Ялалт өмнө нь хоёр удаа шүүхээс ял сонсож байсан юм. Тодруулбал, Х.Бат-Ялалт нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан. Мөн 2020.07.24 ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15 360 000 төгрөгийн торгох ял оногдуулсан юм.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрхэн шийдэх талаар бид эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
