Авилгалийн хэрэгээр ял шийтгэгдсэн этгээдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдах албан тушаалд томилж ажиллуулсаар байгаа тухай АТГ мэдээллээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдсон Н.Нарангэрэл нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэн байна. Шүүхийн тогтоолд дурдсанаар Н.Нарангэрэл нь Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн 340000031201 тоот тусгай дансанд хуримтлагдсан хүүгийн орлого болох 14.840.287 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Стандарт ассет консалтинг” ХХК-ийн Хас банкан дахь 5001147613 тоот данс руу “Сургалтын семинар” нэрээр 13.400.000 төгрөгийг шилжүүлэн хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон байна.
Төрийн албанд ажиллаж байхдаа гэм буруутайд тооцогдож ял шийтгэгдсэн этгээдийг “Эрдэнэс Монгол” ХХК-д удирдах албан тушаалд дэвшүүлэн томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц” нөхцөл байдлыг үүсгэжээ.
Иймд Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хуланд цаашид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтлэг үүргийг хэрэгжүүлэх, сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах, иргэнийг хуульд заасан болзол, журмын дагуу нийтийн албанд орох адил тэгш боломжоор хангах, компанийн дүрэм, бусад эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах, удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйн байдлыг дээшлүүлэх, ялангуяа төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг албан тушаалд томилохгүй байхыг анхаарч ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн боловч Н.Нарангэрэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлын албан тушаалд ажилласаар байгаа нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
