Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын захиалгаар сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний Корпорэйт трейнинг ХХК “Сайжруулсан түлшний хэрэглээний сэтгэл ханамжийн судалгаа”-г хийж гүйцэтгэлээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 85.3 хувь буюу 10 иргэн тутмын найм нь сайжруулсан түлшийг “сэтгэл ханамж өндөр” гэж хариулжээ. 2 жилийн өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулахад энэ үзүүлэлт 41.6 хувиар өссөн бол “түүхий нүүрснээс ялгаагүй” гэсэн хариулт 24.8 хувиар, “сэтгэл ханамжгүй” гэсэн хариулт 19.1 хувиар буурсан байна.
🔶Судалгааны үр дүнг 6 бүлэг үзүүлэлт, 5 оноогоор дүгнэсэн ба сайжруулсан түлшний хэрэглээний сэтгэл ханамжийн дундаж оноо 3.7 нэгж буюу 74 орчим хувьтай байна. Энэ нь сайжруулсан түлшинд 4 иргэн тутмын 3 нь сэтгэл ханамж өндөр байгааг илэрхийлж байгаа ба маш сайн үр дүн юм. Судалгааны дүнгээс шуудай түлшний хямдарсан үнэ /3.6 нэгж/, илчлэг чанар /4.2 нэгж/, түгээлт /3.6 нэгж/, нөөц, хангамж /3.5 нэгж/, борлуулалтын цэгийн хүртээмж /3.8 нэгж/ агаарын бохирдол буурсан /4.3 нэгж/, төр, засгийн газраас гарсан шийдвэрүүд /4,1 нэгж/ зэрэг үзүүлэлт хамгийн өндөр сэтгэл ханамжтай байна. Харин сайжруулсан түлшний аюулгүй байдал /2.9 нэгж/, зөвлөгөө мэдээлэл /3.0 нэгж/, үнэр ихтэй байдал /3.0 нэгж/, үнс их гардаг /2.3 нэгж / зэрэг шалтгаан нь сэтгэл ханамж доогуур байх үндсэн хүчин зүйл болж байна.
🔶Иймд цаашид сайжруулсан түлш хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах, үнсний хэмжээ, эвгүй үнэрийг багасгах, зөвлөгөө мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай байгаа нь дээрх судалгааны үр дүнгээс харагдаж байна.
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...