Жил болгоны намар зохион байгуулдаг Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021 үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр Мал аж ахуйн салбарын өдөрлөгөөр эхэллээ.
Арга хэмжээг нээж ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэхдээ “Намрын ногоон өдрүүд арга хэмжээг мал аж ахуйн салбараар эхлүүлж байгаа нь учиртай. Мал аж ахуйн салбар нь манай орны уул уурхайн салбарын дараа ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг, экспортын орлогын 8 орчим хувийг бүрдүүлж нийт хүн амын гуравны нэг хувь нь мал аж ахуй эрхэлдэг” гэв.
Зохион байгуулагч талаас ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш: “Энэ жил оролцогч байгууллагууд дээр хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийнхэн нэмж оролцож байна. Мөн цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм дор ариутгал халдваргүйтгэлийг маш сайн хийж, зохион байгуулж байгаа учир ирсэн хүн бүтээгдэхүүнүүдээс айдасгүй худалдан авч болно. Энд худалдаалж байгаа болон өдөр тутам шинээр ирэх бараа бүтээгдэхүүнээс мэргэжлийн хяналтынхан шинжилгээ авч байна” гэв.
Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд болж байна. Хүрээлэнгийн зүүн жигүүрт хүнсний ногоо, мал эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, ноос ноолууран эдлэл харин баруун жигүүрт сүү сүүн бүтээгдэхүүний асрууд байрласан. Иргэдийн хөл хөдөлгөөн хүрээлэнгийн зүүн хойд хаалганаас нар зөв эргэсэн байдалтай байв.
Өнөөдөр сүү сүүн бүтээгдэхүүн, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн гарна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдах, мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, тариаланчид тариалангийн талбайгаас ургацаа борлуулах олон давуу талтай юм.
Оролцож буй иргэд, аж ахуй нэгжүүд худалдан авагч нарт бүтээгдэхүүнээ сурталчилж, борлуулалтаа өсгөх нь тэдний зорилго. Төв цэнгэлдэх хүрээлэнг зорин ирэх иргэдийн хөл хөдөлгөөн нээлт эхэлснээс хойш тасрахгүй байлаа. Үйл ажиллагаанд үндэсний томоохон үйлдвэрлэгчдээс эхлээд нийт 470 гаруй иргэн, аж ахуй нэгж оролцоно. Энэхүү арга хэмжээ энэ сарын 16- 23-ыг хүртэл болно.
More Stories
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
