БНТУ-ын эрдэмтэд ковидын эсрэг вакцин бүтээх 18 судалгаа хийж байна. Эдгээрээс Турковак гэж нэрлэсэн вакцины судалгаа илүү урагштай байна. Тус вакцины гурав дахь шатны туршилтад 40 мянга 800 иргэн сайн дураараа оролцоно. Энэ вакциныг БНТУ-ын Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хүрээлэн, Эржиеэс их сургуулийн эрдэмтэд хамтран долоон сарын турш бүтээж байна.

Вакцины туршилтад орохоор 846 мянга 451 хүн бүртгүүлжээ. Тэднээс 18-55 насны, халдвар авч байгаагүй, өөр вакцин хийлгээгүй, PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан 40 мянган хүнийг сонгон авчээ. Сайн дурын иргэдийг томографын үзлэг, эсрэг биетийн шинжилгээнд ч оруулсан байна. Суурь, архаг хууч өвчтэй сайн дурынхныг туршилтад оруулахгүй. Хүсэлт гаргасан иргэдээс нийтийн тээврээр үйлчлүүлдэг эсэх, ямар ажил эрхэлдэг, олон хүнтэй орчинд ажилладаг эсэхийг нь ч тодруулжээ.

Хэрэв Турковак вакцины туршилт амжилттай болбол БНТУ ковидын эсрэг вакцин үйлдвэрлэсэн эхний арван орны нэг болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Эрүүл мэндийн сайд С.Энхболд 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
Next post Коронавирус гадаргуу дээр хэр удаан хадгалагддаг вэ