Монгол Улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөж, дүн гарсан билээ. АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Эрдэнэ 72.800 санал авч, ялагдал хүлээсэн юм.
Тэрбээр цахим хуудсандаа дэмжигчиддээ талархсанаа илэрхийлжээ.
С.Эрдэнэ “Ардчиллын туг сүлд нь болж тусгаар Монгол улсынхаа баталгаа болсон АН-ын үнэнч шударга гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье..Та бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадсандаа бахархах ёстой! Та нар маань ардчиллын баатрууд шүү” гэв.
+ There are no comments
Add yours