Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр буюу Гуравдугаар хорооллын 13-ын Б, В, 14-р байрны гадаах зогсоол дээр болон зам дагуу байрлуулсан 20-иод машиныг Prius-30 машинтай согтуу эрэгтэй жолооч мөргөсөн хэрэг гарсан байна.

Зургаадугаар сарын 5-ны 22.00 цагийн үед энэ хэрэг болсон бөгөөд гадаа чимээ дуугарахад зогсоол руу харсан цонхтой айлууд мэдэж, согтуу хүнийг зогсоожээ.

Оршин суугчид цагдаа дуудаж, өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон жолоочийг эрүүлжүүлэхэд хүргүүлсэн байна.
“Одоогоор машинаа мөргүүлсэн оршин суугчид үнэлгээний байгууллагаар хохирлоо тогтоолгож байгаа бөгөөд шүүхэд хандаж, хохирлоо барагдуулна. Засвар авахааргүй болтлоо эвдэрсэн машин ч байна гэж хүмүүс ярьж байна.

Энэ үед нь хүн явж таарсан бол дайруулж мэдэхээр байлаа. Зөв зүгээр байсан иргэд бидний ажлыг алдуулж, маш их хохирол учрууллаа” хэмээн хохирогч иргэн мэдээлэв.
More Stories
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
