Тэрбумын хөлстэй ажил бүхнийг шүүрэгч алдарт студийн эзэн нөхөр сошиалд “тэргүүн имплүүзэр” сэтгүүлчдийн амаар хорионд бухимдсан иргэдийнхээ “тархийг угаах” шинэ киног бэлтгэж 10 хоногийн турш тв.ээр гаргахаар бэлтгэж дуусч…
Сар бүрийн төлбөр дээрээ 2.500 төгрөг төлж байгаа Тeлeвизүүдийн холбооны Ганзул даргын санаачилсан Соёлын яамнаас санхүүжүүлж, Эм Си Эс-ийн Шангирилад богино хугацаанд бөөн мөнгөөр цалинжуулагдсан сэтгүүлчид маань мэргэн оюунаараа массын тархийг хэрхэн угаахыг харцгаана шүү дээ!!!
Хэнд итгэх, хэрхэн итгэлээ алдахыг 10 хоногт харна, би лав одоо “хамтарч ажиллая”,” хамтарч тэмцьe”, “салбараа цэвэрлэe” гэсэн нэг ч хүнд итгэхгүй!!!!
Учир нь надад энэ үгийг хэлж, намайг уриалж, сэнхрүүлж, уулзалтад урьж, “нууц шүү” хэмээн шивнэлдэж, шарвалзаж байсан тэр хүмүүс өнөөдөр Соёлын яамнаас гаргасан “хэдхэн хоногт хэн саяар тоологдох урамшуулал өгөх билээ” гээд мөнгөнд сөхөрчихсөн “амьдралд хэрэгтэй юм даа…” гэчихсэн ярьж байсныхаа, уриалж байсныхаа эсрэг амаа уралдуулж, хэлээ билүүдэх гээд сууж байна!!!!!
Тэд өчигдөрхөн нэгнээ үзэн ядаж байгаагүй мэт, өчнөөн элдэвлэж байснаа мартчихсан, сээр хүзүүгээ нийлүүлээд сууж байгааг мэдээд маш цочирдсон учир би энэ постыг оруулж байна!!
Үнэндээ энэ постыг оруулаад би улам л олон дайсантай болж, өчнөөн хүмүүс намайг сэтгүүлч биш гэж дайрна байх!!!! Гэхдээ би айхгүй байна оо, ганц л амьдрахад үнэн явах нь миний хүмүүжил. Хортны гараас хортой алим горьдож амьдрахгүй, өөрийн хэмжээндээ өөрийгөө болгочих эрх чөлөө ч минийх учир хэзээ ч хэний ч өмнө өвдөг сөхрөх учир жанцангүй жинхэнэ эрх чөлөө миний ийн бичихэд хүргэв!!!
Хамгийн их худалдагдсан, шантаажчин… гэдэг үгийг ярьдаг, баримт гэж баахан цаас тэвэрч гүйдэг нөхдүүд яг үнэндээ өөрсдөө худалдагдсан, шантаажилж амь зуудаг гэдгийг хэрсүү монголчууд ирэх 10 хоногт харахаар болж байх шиг байна даа!!!!
Монголчууд ясны хэрсүү!!! Харин харснаа хэлдэггүй л болохоос!!!
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
