Коронавируст халдварын эсрэг вакцины хоёр дахь тунг цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад хийж байгаа.
Гэвч өнөөдөр өглөө вакцины хоёр дахь тунд хамрагдах гэсэн иргэд 11 дүгээр сургуулийн гадна олноороо цугларч, урт цуваа үүсгэлээ. Иргэдийн хэлж буйгаар зарим мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр 50-аас дээш насныхныг дээрх цэгт вакцины давтан тунд хамруулна гэж мэдээлсний дагуу 05:00-06:00 цагаас эхлэн ийнхүү цугласан байна.
Хатуу хөл хорионы үед иргэдийн бөөгнөрөл үүснэ гэх шалтгаанаар вакцинжуулалтыг зогсоож буйг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн бөгөөд иргэдийг гэр гэртээ байх, шаардлагатай тохиолдолд гарах бол амны хаалтаа зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг зөвлөсөөр байгаа.
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн verocell вакцин ойрын өдрүүдэд ирэх бөгөөд вакцин ирснээр дархлаажуулалтыг эрчимжүүлж, өдөрт 40-50 мянган иргэнийг дархлаажуулна хэмээн өчигдөр мэдээлсэн.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...