Архангай аймгийн онцгой комиссоос коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
Аймгийн Төрөх тусгаарлах эмнэлэгт Ковид-19-ийн халдвартай эх эмчлүүлж байсан бөгөөд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаагаар төрөлтийг шийдвэрлэн 3.1 кг жинтэй охинтой болжээ. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн мэс заслын баг ажиллаж, жирэмсэн эх эсэн мэнд амаржлаа. Эх хүүхдийн бие хэвийн байна.
Тус аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 407 сорьцонд PCR шинжилгээ хийхэд 14 хүн халдвар илэрчээ. Мөн 7 хүн эдгэрчээ.
Халдвар бүртгэгдсэн сумууд:
Эрдэнэбулган сум – 7
Эрдэнэмандал сум – 1
Хайрхан сум – 6 тохиолдол тус тус байна.
Аймгийн хэмжээнд нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 179 болж, 59 иргэн бүрэн эдгэрээд байна.
Нийт тохиолдлоос,
Эрдэнэбулган – 116 тохиолдол
Хайрхан – 21 тохиолдол
Эрдэнэмандал – 36 тохиолдол
Чулуут – 2 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол
Батцэнгэл – 3 тус тус бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан- 7, хэвтэн эмчлүүлж байгаа 120 иргэн байна. Ийнхүү нийт эдгэрсэн – 59 иргэн гэрийн тусгаарлалтад шилжлээ.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 74, Эрдэнэмандал сумын дэлгэсэн эмнэлэгт 32, Хайрхан сумын эмнэлэгт 13, Чулуут суманд 1 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс:
ХӨНГӨН – 106
ХҮНДЭВТЭР – 12
ХҮНД – 2 гэсэн эмнэлзүйн шинжтэй байгаа юм.
АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ:
-Ойрын хавьтлын 1747 иргэнээс тусгаарлах байранд – 82, гэрийн тусгаарлалт – 1665 иргэн бүртгэлтэй байна. 2-р хавьтлын 3117 иргэн мөн гэрийн тусгаарлалтад авч, хяналт шинжилгээ хийж байна.
-Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 04-р сарын 10-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 3552 хүнийг дархлаажууллаа.
-Сүүлийн 24 цагт Эрдэнэбулган суманд 7 обьектын 1360 м.кв, Эрдэнэмандал суманд 20 обьектын 287 м.кв, Хайрхан суманд 26 обьектын 672 м.кв, аймгийн хэмжээнд нийт 53 обьектын 2319 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн хэмээн Архангай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
