Засгийн газар ээлжит бусаар хуралдан өнөөдөр болж, 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсон билээ.
Дээрх хугацаанд “Иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор гэрийнхээ ойролцоо гарах нь нээлттэй.
Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана” хэмээн Засгийн газраас мэдээллээ.
“Улаан” түвшинд шилжвэл зарим төрийн байгууллага болон ААН-ийн үйл ажиллагаа хязгаарлагдаж хүнсний худалдаа, тээвэрлэлт, цахилгаан, дулаан хангамж, эм, эмнэлгийн тусламжийн үйлилгээ үзүүлдэг байгууллагууд ажиллах нарийвчилсан төлөвлөгөөг УОК-оос 2021 оны хоёрдугаар сард олон нийтэд танилцуулсан юм.
Уг төлөвлөгөөнд тусгаснаар дараах байгууллагуудаас бусад нь ажиллахгүй нь.
УОК-оос гаргасан төлөвлөгөө
УЛААН ТҮВШИН IV
Төрийн байгууллагууд:
Зөвшөөрсөн үйл ажиллагаа

Тусгай чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа / Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, цагдаа, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Тусгай алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гааль, Татвар, Байгаль орчныг хамгаалах Улсын бүртгэл, Гадаадын иргэн, харьяаны асуудал эрхлэх, Дипломат/
Эрүүл мэндийн байгууллага
Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, /ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ийн суурийн төлөөлөгчийн газар болон ижил үйл ажиллагаатай Олон улсын байгууллага, /УБТЗ ХНН/, /Чингис хаан ОУНБ/, Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн, Нөөц төв гэх мэт / ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувиар ажиллах, цагийн хязгаартай
Цахилгаан, усан хангамж, ариутгал татуурга, хот нийтийн аж ахуйн чиглэл,
Шуудан , харилцаа холбоо
Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
Шүүх, прокурорын байгууллага
Халамжийн байгууллага
Банк санхүү хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
Мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
ААН-үүд:
Зөвшөөрсөн үйл ажиллагаа
Цахилгаан, усан хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм эмнэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага,
Шатахуун, түлшний хангамжийн үйл ажиллагаа
Хүнс, хүнсний сав баглаа боодлын үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт, түгээлт ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал амьтны тэжээл/
Ариутгал, халдваргүйжүүлэл, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой муурын устгал
Банкны цахим болон автомат тооцооны үйл ажиллагаа
Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллага
Харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа,
Оршуулах үйл ажиллагаа
Хэвлэл мэдээлэл /тусгай нөхцөлөөр зөвшөөрөл олгох/
Малын өвс тэжээлийн үйлдвэрлэл худалдаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа
Бараа материалын цахим худалдаа хүргэлтийн үйл ажиллагаа
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
