ИНЕГ-ын даргын үйлдвэрлэлийн шуурхай өнөөдөр цахимаар хуралдлаа. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ЗТХ-ийн сайдын шуурхайгаас өгөгдсөн үүрэг даалгаврыг танилцуулан, дараах үүрэг даалгаврыг өглөө.
Засгийн газрын хурлын тэмдэглэлийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж, олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэх төлөвлөгөөний хүрээнд олон улс, орон нутгийн нисэх буудлуудын бэлэн байдлыг хангуулах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэхийг ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргалд даалгажээ.
Түүнчлэн ИНЕГ-ын даргын тушаалаар шинэчлэн батлагдсан ИНҮТ-ийн дүрмийн өөрчлөлтийг үйл ажиллагаандаа нийцүүлж, нягт уялдуулан ажиллах, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг шуурхайлахыг ИНҮТ-ийн даргад үүрэг болгосон байна.
Мөн улс орон даяар коронавируст халдварын тархалт, цар хүрээ эрчимтэй нэмэгдэж байгаа тул харьяа байгууллагууд, салбарын ажилтнуудыг халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг сайтар хангуулах, улсын хэмжээнд өрнөж буй коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад идэвхитэй хамруулах уриалга гаргаж ажиллахыг ИНЕГ, түүний харьяа Иргэний нисэхийн үндэсний төв/ИНҮТ/-ийн дэргэд ажиллаж буй Гамшгаас хамгаалах шуурхай штабуудад үүрэг өгчээ.
More Stories
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
