Монгол Улс нийт 112,414.2 км авто замын сүлжээтэйгээс 14,918.7 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаардаг бөгөөд үүний 48.5 хувь буву 7,227.5 км нь хатуу хучилттай зам байна.
Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулснаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг нийслэл хоттой холбогдсон.
Түүнчлэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэл 75.4 хувьтай үргэлжилж байгаа юм. Уг замыг ирэх онд ашиглалтад оруулснаар бүх аймгийн төв Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох юм.
Авто замын салбарт 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим ажлын гүйцэтгэл дараах хувьтай байна. Тодруулбал,
- улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт авто зам, гүүрийн барилга угсралтын ажил 90 хувь,
- гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт авто замын барилгын ажил 62 хувь,
- төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй авто замын барилгын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ онд ашиглалтад оруулах томоохон төсөл, арга хэмжээнээс танилцуулбал,
- Улсын төсвийн хөрөнгөө хэрэгжиж буй Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто зам, Орхон-Хишиг-Өндөр сум чиглэлийн 12.82 км, Баян-Өлгий аймгийн төвийн 10.4 км хатуу хучилттай авто зам, Туул гол дээрх 205.1 метр урт, Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын голын 62 у/м, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Онон голын 150 у/м, Дадал сумын 238.9 у/м төмөрбетон гүүр,
- Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Баруун босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум хүртэлх 20.3 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Манай улс 2004 онд “Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэгдсэн. Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ үе шаттайгаар биелүүлж байна.
Энэ хүрээнд олон улсын авто замын сүлжээг олон улсын авто замын жишигт нийцүүлэн өргөтгөн хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээг бий болгох зорилгоор Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Улаанбайшинт-Ховд-Ярант чиглэлийн нийт 756 км авто замын сүлжээг 2021 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
