Охидын шүтээн, залуусын үлгэр дууриалал болсон Rokit bay буюу О.Баярсайхан нь 1984 оны тавдугаар дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг гурав, дөрөвдүгээр хорооллын унаган хүүхэд. Түүнийг дөрвөн настай байхад аав нь нас барж, эмээ, ээжийнхээ хамтаар амьдарч байсан, “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн, айлын ганц хүү юм. Түүний урлагийн гараа, 2007 оны үед Асуулт форум буюу цахим дууны тэмцээнд орсноор эхэлж, олонд танигдсан түүхтэй. Тухайн үед “Nevalast” гэж нэртэй байсан гэдэг.
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбоо, Иргэний Зориг намын дэргэдэх Иргэний Зориг залуучуудын холбооноос хамтран зохион байгуулдаг “Mind Awards-2011” наадмаас оюун сэтгэлгээний оны шилдэг залуучуудыг шалгаруулж, “Rokit Bay”-ыг “Оны Freedom of Speech” номинацийн эзнээр тодруулж байв.
Rokit Bay хэмээх нэр нь гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан гэдэг. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай. Түүнийг Америкт байхад Bay гэж дууддаг байсан аж. Энэ нь Баяраа гэж нэрний эхний үе. Мөн нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа гэсэн үг гэнэ. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгыг илэрхийлнэ. Харин сүүлийн утга нь Raw kit Bay буюу original дуугаралттай гэсэн үг юм байна.
Реппэр залуу Шинжлэх технологийн ухааны их сургуулийн Компьютер технологи, мэдээллийн сургуулийн компьютер графикийн ангид суралцаж байсан. Үүний дараа Америкийн нэгдсэн улсад Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр таван жил сурч, хажуугаар нь дууны шүлэг болон хөгжмөө бичдэг байсан гэдэг.
Тэрбээр Америкт сурч байхдаа анхны хайртайгаа учирсан гэдэг. Түүний анхны хайрыг Номин гэдэг байжээ, онлайнаар танилцан, үерхдэг байсан тэр хоёр хоёр өөр хотод амьдарч байсан учир “алсын зайны үерхэл” хэмээн ярьдаг байсан гэнэ. Өдөр бүр интернетээр харилцдаг байсан ч Rokit Bay салах шийдвэр гаргаснаар эхний бөгөөд сүүлийн удаа уулзсанаар анхны хайр нь төгсгөл болжээ.
Rokit bay “Бид хоёр” хэмээх уран бүтээлээ хамгийн удаан буюу дөрвөн сарын туршид хийсэн бөгөөд түүний эхнэрийг С.Ану гэдэг. Түүний дэлгэцийн анхны уран бүтээл бол Холливудын өлгий нутаг болох Лос-Анжелес хотод 2009 онд бvтээгдсэн “Маргаашгvй” уран сайхны кино юм. Уг кинонд 17 настай хүүхдийн энгийн амьдралд гарч буй гэнэтийн өөрчлөлт түүнд хэрхэн нөлөөлж буйг харуулдаг бөгөөд гол дүрийг “Rokit Bay” бүтээсэн бөгөөд “Big fish”, “Алтан ус”, “Эцсийн зогсоол Э цэг” зэрэг дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэн туршлагатай жүжигчин юм. Мөн бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, CD-ний cover дизайн, клипнийхээ эвлүүлэг монтажийг өөрөө төвөггүйхэн хийдэг туршлагатай үлгэр жишээ залуу юм.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...