Энэхүү шийдвэрийг гаргахдаа
- Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;
- Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкандаа гаргана.
гэсэн бол уг хугацааг дахин гурван сараар сунгахаар болсныг долоо хоногийн дараа мэдээлсэн.
Ингэснээр ипотекийн 5 ба 8%-ийн хүүтэй зээлд хамрагдсан иргэд хүсэлт гаргаснаар иргэд уг зээлийн төлбөрийг зургаан сараар хойшлуулах боломж бүрдсэн. Ингэснээр дөрөвдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан иргэдийн зээлээ дахин төлж эхлэх хугацаа аравдугаар сараас эхэлж байна.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин наймдугаар сарын 27-нд мэдээлэл өгөхдөө эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзана гэж байсан юм. Тэгвэл төв банкны эх сурвалж уг шийдвэрийн хугацааг дахин сунгахгүй гэдгийг хэлэв. Тиймээс ипотекийн зээлийн төлөлтөө хойшлуулсан иргэд аравдугаар сараас хуучин хуваарийн дагуу төлбөрөө төлж эхлэх нь.
Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.6 их наяд төгрөг байгаа бөгөөд 97,000 орчим зээлдэгч тус зээлд хамрагджээ. Үүнээс 8%-ийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт 72,000 зээлдэгч хамрагдсан бөгөөд зээлийн үлдэгдэл нь 3.4 их наяд төгрөг байгааг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдээлсэн юм.
Зураг. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байдал

“Барилгын салбар 100 гаруй мянган ажилтантай, арилжааны банкуудын олгосон нийт зээлийн 1.6 их наяд төгрөг нь энэ салбарт хамаарч, ашиглалтад ороход бэлэн 35,000 орон сууц байгаа ийм үед Монголбанк өмнөх зарчмынхаа дагуу санхүүжилтэд оролцох боломжтой гэж үзсэн. Энэ жилийн тухайд нийт 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлд зориулан олгох боломжтой” хэмээн тэрбээр мэдээлж байв.
Харин ирэх сард эхлэх УИХ-ын Намрын чуулганаар тус зорилтот зээлийн хүүг 6% болгон бууруулах асуудлыг хэлэлцэх хүлээлттэй байна.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
